“LG” компани гар утасны зах зээлээс “гараа татлаа”

 БНСУ-ын “LG Electronics” корпорац гар утасны зах зээлээс гарч буйгаа мэдэгдлээ.

Гар утасны салбарт өрсөлдөөн улам чангарч, бизнес нь ашиггүй байсан учраас компани дахин утас үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж явсан “LG Electronics” компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” автомашины компанид зарах боломжийг хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

“LG” гар утасны үйлдвэрлэл 2015 оноос эхлэн алдагдалтай ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: phonearena.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments